Сэрүүн ХХК

Танилцуулга

Бид гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээний төвөөс үйл ажиллагаа эхэлж, 2002 оноос өрхийн болон албан байгууллагуудад зориулсан системийн эйркондишнүүдийг Монголд анх нэвтрүүлсэн. 2003 оноос агаар сэлгэлт, агааржуулалтын тоног төхөөрөмж чиллер, сэнс худалдаалах, түүнийг суурилуулах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, инженерүүд Carrier компанийн лицензтэйгээр НАР (Hourly Analyses Program) программ ашиглан нарийвчилсан, бодитой хөргөлт, агааржуулалтын тооцоог гаргадаг болсон.
Жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2011 онд иж бүрэн барилгын зураг төсөл гаргах “Тусгай зөвшөөрөл”-тэй салбар компани, 2015 онд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн сервис” ХХК, 2016 онд хөлдөөх, хөргөх зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн хөргөлт” ХХК, 2017 онд агааржуулалтын гөлмөн төмөр шугам хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэгч “Сэрүүн индастри” ХХК, мөн 2019 онд АНУ-ын Лос Анжелес хотод салбар компани нээж, инженер, техникч, ажилчдаа гадаад зах зээлд гаргаж, эхний төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд байна.
Дэлхийн шилдэг хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн цогц шийдлийг Монголд нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг бид одоо ч санал болгосоор байна. Ур чадвар, урам зориг, инновацийг дэмжих замаар салбарын үйлчилгээний чанарыг тасралтгүй ахиулж, дотоодын зах зээлд тэргүүлж байна.

Эрхэм зорилго

Дэлхийн шилдэг хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээгээр дотоодын зах зээлд тэргүүлэгч байна.

Cертификат