Бидний үйл ажиллагааг сонирхон манай сайтаар зочилж буй оюунлаг хүмүүн таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Манай байгууллага “Хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт”-ын чиглэлээр тасралтгүй 35 жил үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах зорилгоор зарим тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэг
Түүнчлэн дэлхийн шилдэг брэндүүд болох VTS VENTUS, Carrier, Toshiba, Daikin, LG-ийн гэр ахуйн, системийн, техникийн зориулалттай эйркондишнуудыг шуурхай нийлүүлж, угсарч суурилуулж байна. Бид найдвартай, үр ашигтайгаар технологийн шийдлүүдийг та бүхэнд санал болгоно.
Хүндэтгэсэн,
Ерөнхий Захирал О.Халиун