Танилцуулга
“Сэрүүн Сервис” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд хөргөлт агаар, сэлгэлтийн төхөөрөмжийн угсралтын дараах үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Хөргөлт, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд нь байнгын үйлчилгээ, арчилгаа шаарддаг тул графикийн дагуу үйлчилгээ хийлгэж байх нь ашиглалтын зардлыг бууруулах, төлөвлөгдөөгүй томоохон зардлаас сэргийлэх, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай. Төхөөрөмжүүдийн байнгын тасралтгүй ажиллагааг хангахад шаардагдах сэлбэг материал нийлүүлэх, зайлшгүй бэлэн байлгах сэлбэг , материалын нөөц бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.