Skip to main content
Мэдээ

Дотоод орчны агаарын чанар гэж юу вэ ?

By 05/17/2023May 19th, 2023No Comments

      Бид амьдралынхаа 70-80%-ийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол нь хүрээлэн буй орчны бохирдлын эхний 5-д багтдаг. ДЭМБ-ын мэдээлснээр дотоод орчны агаарын бохирдлоос үүдэн жилд 3.8 сая хүн бардаг гэсэн судалгаа байдаг.

     Дотор агаарын чанар (IAQ) гэдэг нь барилга байгууламжийн доторх болон эргэн тойрон дахь агаарын чанарыг, ялангуяа барилгын оршин суугчдын эрүүл мэнд, тав тухтай холбоотой агаарын чанарыг хэлнэ. Байшин доторх нийтлэг бохирдуулагчийг ойлгож, хянах нь гэр доторх эрүүл мэндийн асуудлын эрсдлийг бууруулахад туслах юм. Өрөөн доторх агаар бохирдуулагчийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь хордсоны дараа удалгүй эсвэл олон жилийн дараа илэрч болно.

Дотоод орчны агаарын чанар бидний эрүүл мэндэд  хэрхэн нөлөөлж байна вэ? 

Богино хугацаанд илрэх сөрөг нөлөө:            Удаан хугацаанд илрэх сөрөг нөлөө:
Нүд,хоолой хорсох
Толгой өвдөх, эргэх
Ядрах
Амьсгалын эрхтний эмгэг
Зүрхний өвчлөл
Хавдар 

Дотоод орчны агаар хэрхэн цэвэр болох вэ ? 

-Дотоод орчны тохиромжтой агаарын урсгал, агааржуулалт нь IAQ-г сайжруулахад чухал үүрэгтэй. Энэ нь температурыг хянах болон бохирдуулагч, чийгшлийг бууруулах эсвэл арилгахад тусалдаг. 

-IAQ-ийн түвшинг сайн байлгахын тулд бид механик HVAC/агааржуулалтын  систем/  ашиглах шаардлагатай болдог. 

Агааржуулалтын системийн давуу тал:

  1. Чийгшүүлэх  замаар чийгийг хадгална
  2. Тогтмол, хангалттай агааржуулалтыг хангана
  3. Харшил үүсгэгч, бохирдуулагч бодисыг зайлуулж агаарыг цэвэрлэнэ.
  4. Агаарыг халаах эсвэл хөргөх замаар хүссэн температурыг үүсгэх боломжтой



Leave a Reply