Skip to main content
https://www.youtube.com/watch?v=bPPW92oEwN4

Хөгжлийн төлөөх хүн бүрт хүрч ажиллана.

Компанийн тухай

Манай компани анх үйл ажиллагаагаа цөөн тооны ажилчидтай, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, үйлчилгээний төвөөр эхэлж байв. Бид 2002 онд, Монголын зах зээлд ахуйн ба системийн эйркондишнүүдийг анх нэвтрүүлсэн. 2003 онд, агааржуулалтын тоног төхөөрөмжүүд болох чиллер, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд мөн сэнснүүдийг борлуулах ба суурилуулж эхэлсэн. Манай инженерүүд нь Carrier компанийн лицензтэй, НАР (Hourly Analyses Program) цагийн ачаалал тооцох программаар зураг төслөө боловсруулдаг. Энэхүү программ нь өрөөний зориулалт, цонхны төрөл, хэмжээ, барилгын хананы материал, өрөөн дэх тоног төхөөрөмжүүд, суух хүний тоо зэрэг бүхий л зүйлийг харгалзан өрөөний хөргөлт, агааржуулалтын тооцооллыг үнэн зөв, хурдан, бодитойгоор гаргадаг. Бид жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлж 2011 онд иж бүрэн барилгын зураг төсөл гаргах “Тусгай зөвшөөрөл”-тэй салбар компани, 2015 онд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн сервис” ХХК, 2016 онд хөлдөөх, хөргөх зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, засвар үйлчилгээ үзүүлэгч “Сэрүүн хөргөлт” ХХК, 2017 онд агааржуулалтын гөлмөн төмөр шугам хоолой, холбох хэрэгсэл үйлдвэрлэгч “Сэрүүн индастри” ХХК мөн 2019 онд АНУ – н Лос Анжелес хотод өөрийн салбар компаниа нээж өөрийн Монгол инженер, ажилчдаа гадаад зах зээлд гаргаж, эхний төслүүдээ амжилттай хэрэгжүүлээд байна.

Эрхэм зорилго

Дэлхийн шилдэг хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээгээр дотоодын зах зээлд тэргүүлэгч байна.

Cертификат