Skip to main content

Хөгжлийн төлөөх хүн бүрт хүрч ажиллана.

“Сэрүүн Хөргөлт” ХХК танилцуулга

“Сэрүүн хөргөлт” компани нь 2017 оноос эхлэн “Сэрүүн ХХК” компаниас тусдаа гарч үйл ажиллагаагаа эрхлэн хөргөгч, хөлдөөгчийн засвар үйлчилгээ болон хөргөх, хөлдөөх, гүн хөлдөөх камер,зоорийн угсралтын чиглэлээр дагнан хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бүхий л байгууллага, иргэдэд хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар байна.

Бид та бүхэнд мах болон хүнсний зах, зочид буудал, зоогийн газар, хүнсний дэлгүүр, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж чанарыг эрхэмлэн ХБНГУ-д үйлдвэрлэгддэг хамгийн найдвартай баталгаатай тоног төхөөрөмж нийлүүлж, олон жилийн туршлагатай инженерүүд маань стандартын дагуу суурилуулж, үйл ажиллагаагааг тань найдвартай, тогтвортой явуулахад бэлэн байна.

Техник технологийн дэвшил хурдацтайгаар хувьсан өөрчилөгдөж буй өнөө үед манай компани өөрийн үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц Дэлхийн шилдэг үйлдвэрлэгч байгууллагуудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай компани нь Германулсын BITZER, GUNTNER брендийн хөргөлтийн тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн хүнсний зах, бөөний төвүүд, зочид буудал, зоогийн газар, бөөнөөр хүнсний бараа бүтээгдэхүүн импортолж нийлүүлдэг байгууллгага, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан зөөврийн болон суурин / + 5C – 25C/ хөргөх болон гүн хөлдөөх / -30С -40С / камерын тоног төхөөрөмжийг таны хүссэн чадал хэмжээ, загвараар нийлүүлж угсарч баталгаат үйл ажиллагаагаа найдвартай, тогтвортой явуулж байна.

Хаяг байршил

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
405b тоот, 4 давхар Централ Тауэр

Холбоо барих

976 – 7711 8850

И-мэйл

И-мэйл: misheel@seruun.mn

Бидэнтэй нэгдээрэй

Үйл ажиллагаа

Манай инженерүүд маань тусгай программаар хөргөлтийн тооцоо тооцооллыг үнэн зөв, бодитой гарган таны хэрэгцээнд тохирсон орчин үеийн дэвшилтэт технологийн бүрэн автомат хөргөлттэй эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан, эдийн засгийн хэмнэл бүхий үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зориулалтай хөргөх, хадгалах, хөлдөөх, гүн хөлдөөх камер, зоорь,агуулахыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж угсарч өгнө.

УУРШУУЛАГЧ
GUENTNER EVAPORATOR

Бид үйлчлүүлэгчиддээ үйлдвэр, худалдаа, үйлчилгээний зориулалтай бүхий л хөргөх ба гүн хөлдөөх зооринд тохирох ууршуулагч тоцоолон санал болгож байна.

ГАДНА МАШИН BITZER
SEMI-HERMETIC RECIPROCATING COMPRESSOR

ХБНГУ-ын №1 BITZER брендийн компрессор нь хамгийн бага энерги шаардагдах хөргөлтийн өндөр хүчин чадлыг санал болгодог бөгөөд HFC, HFO, бага чадалтай хөргөгчинд оновчтой байдаг.

ХӨРГӨХ КАМЕРЫН
ПАНЕЛ

PUF сендвичэн панел (Полиуретан сендвичэн хавтан). Хэрэглэгчийн хүсэлтээр хэмжээг тохируулж битүүмжлэл сайн,дулаан тусгаарлагчтай бат бөх хаалга.