---------------------------------------------------------------------------------

ХАЛУУН ХӨШИГ

Defender Дулаан хөшиг
 
Европын №1 бүтээгдэхүүн Польш улсын VTS брэндийн Defender дулаан хөшиг нь танай оффис, албан газар, гараж зэрэг объект руу нэвтрэх гадна агаарын нөлөөллийг эсрэг хана хэрэм мэт хамгаалалт болж өгнө. Өвлийн улиралд халуунаар үлээх горим дээр тавихад өчүүхэн ч хүйтэн агаарыг дотогш нэвтрүүлэхгүй ба зуны улиралд сэнсний хүйтэн үлээх горим дээр тавибал шороо тоос, утаа униар, мөн элдэв шавьж, ялаануудын эсрэг сайн хамгаалалт болж өгнө.
 
Давуу тал:
- Дуу чимээ багатай
- Босоо болон хөндлөнгөөр байрлуулах боломжтой
- Хаалганы свичтэй хамт ажиллах боломжтой
- Сэнс нь High, Medium, Low гэсэн 3 хурдтай

 

 


Үнийн санал

Volcano Mini

VTS брэндийн Volcano усан агаар халаагч нь орчин үеийн халаалтын системийн нэг чухал хэсэг болоод байна. Дундаж болон том эзэлхүүнтэй барилгуудад тохиромжтой бөгөөд усаар халаах учир агаар шатааж, хуурайшуулахгүй. Гадна case нь сүүлийн үеийн технологи болох өндөр чанартай пластик материалаар хийсэн учир зэврэхгүй, мөн өндөр температурт тэсвэртэй учир гажилт үүсч, хэлбэрээ алдахгүй. Том эзэлхүүн орон зайтай орчинд олон тооны сантехникийн халаах тоноглолуудыг угсарч хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулахгүйгээр энэхүү шийдлийг сонгосоноор цөөн тооны сэнстэй агааран усан халаагчыг богино хугацаанд суурилуулж, өндөр үр ашгийг мэдрэх болно.

Volcano Mini

Халаах хүчин чадал: 3-20 кВт Бүтээмж: 2000 м3/ц Жин: 9,8 кг

Volcano VR1

Халаах хүчин чадал: 10-30 кВт Бүтээмж: 5500 м3/ц Жин: 29 кг

Volcano VR2

Халаах хүчин чадал: 30-60 кВт Бүтээмж: 5200 м3/ц Жин: 32 кг



Үнийн санал