ABOUT US

КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА



         “Сэрүүн” ХХК нь 1991 онд байгуулагдсан. Манай компани нь анх үйл ажиллагаагаа цөөн тооны ажилчидтай, гэр ахуйн цахилгаан хэрэгсэлүүд засварладаг үйлчилгээний төвөөр эхэлж байв. Жилээс жилд бид үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлж, борлуулалтаа нэмэгдүүлсээр ирлээ. Бид 2002 онд, монголын зах зээлд ахуйн ба системийн эйркондишнүүдийг анх нэвтрүүлсэн. 2003 онд, агааржуулалтын тоног төхөөрөмжүүд болох чиллер, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд мөн сэнснүүдийг борлуулах ба суурилуулж эхэлсэн. Манай инженерүүд нь Carrier компаний лицензтэй НАР (Hourly Analyses Program) буюу Цагийн ачаалал тооцох программаар зураг төсөлөө боловсруулдаг. Энэхүү программ нь өрөөний зориулалт, цонхны төрөл, хэмжээ, барилгын хананы материал, өрөөн дэх тоног төхөөрөмжүүд, суух хүний тоо зэрэг бүхий л зүйлийг харгалзан өрөөний хөргөлтийн тооцооллыг үнэн зөв, хурдан, бодитойгоор гаргадаг. 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн иж бүрэн барилгын зураг төсөл гаргах “Тусгай зөвшөөрөл”-тэй салбар компаниа байгуулсан.


Тус компани нь:
  • 1. 16-н давхар хүртэл болон түүнээс дээш өндөртэй барилга байгууламжийн эскиз зураг
  • 2. Интерьер, экстрьер
  • 3. Ерөнхий төлөвлөгөө
  • 4. 16-н давхар хүртэл болон түүнээс дээш өндөртэй барилгын архитектур зураг
  • 5. Барилга бүтээц
  • 6. Цэвэр, бохир ус
  • 7. Халаалт салхивч
  • 8. Цахилгаан
  • 9. Холбоо дохиоллын зураг төсөл
  • 10. Барилгийн зургийн төсвийг боловсруулж байна
Мөн манай компани нь барилгын хөөсөнцөрийн үйлдвэрээ энэ оноос ашиглалтанд оруулж байгаа. Үүгээрээ бид хоногт 200 – 250 м3 сайн чанарын, шатдаггүй хөөсөнцөр бэлтгэж барилгын гадна дулаалгын асуудлыг шийдэхэд хувь нэмэрээ оруулж, үндэсний үйлдвэрлэгч болохыг зорьж байгаа. Бидний үйл ажиллагаатай сонирхон танилцсан танд баярлалаа.


НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА


Хөгжлийн төлөөх хүн бүрт хүрч ажиллана.

БИДНИЙ ЗОРИЛГО


Дэлхийн шилдэг хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээгээр дотоодын зах зээлд тэргүүлэгч байна.

АЛСЫН ХАРАА


Бид 2023 он гэхэд байгальд ээлтэй, хэрэглэгчдэд таатай хөргөлт, халаалт, агааржуулалтын найдвартай ажиллагааг шилдэг технологиор дамжуулан хүргэж Азийн зах зээлд загвар компани болно.




Түүхэн цаг үе


  • 1991 он

    СЭРҮҮН ХХК үүсгэн байгуулагдав

  • 1991 он

    Ану –ын carrier брендийн агаар боловсруулах төхөөрөмж, хөргөлтийн чиллер, фэнкойл, эйркондишн, халаалтын эйркондишн, хийн зуух

  • 1991 он

    Дани улсын Danfoss брендийн ялтсан дулаан солилцуур, удирдлагын самбар, төрөл бүрийн хаалтууд Grundfos брендийн насосууд

  • 1991 он

    Польш улсын VTS брендийн агаар боловсруулах төхөөрөмж, дулаан хөшиг, усан агаар халаагч

  • 1991 он

    Солонгос улсын LG брендийн системийн эйркондишн

  • 1991 он

    Герман улсын Bitzer фреонон хөргөлтийн систем

  • 1991 он

    Япон улсын Hasagewa брэндийн аммиакан хөргөлтийн систем

  • 1991 он

    Daikin брендийн серверийн эйркондишн гэх мэт тоног төхөөрөмжүүдийг Монгол улсын зах зээлд нийлүүлж байна

  • 2008 он

    Lg албан ёсны дистрьбютор

  • 2012 он

    Vts group ын албан ёсны дистрьбютор

  • 2014 он

    Haier албан ёсны дистрьбютор

  • 2015 он

    Daikin албан ёсны дистрьбютор

  • 2016 он

    Ostberg албан ёсны дистрьбютор

  • 2016 он

    Guntner албан ёсны дистрьбютор

  • 2016 он

    Bitzer албан ёсны дистрьбютор


ALL OUR AWARDS

Involvement in and support of the community.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit

Safety is the most important of our core values. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit

2012 Safety is the most important of our core values.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit

Structure’s commitment to green building and eco systems.Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit