02

Dec-2017


Агааржуулалт, эйркондишн, халаалт ба хөргөлт (HVAC&R - Heating, Ventilation, Air-Conditioning & Refrigeration) бол барилга болон хоол хүнсний томоохон бөгөөд ач холбогдол өндөртэй салбар юм.  Агаар сэлгэлт, хөргөлт, халаалт болон үйлдвэр үйлчилгээний хөргөлт гэх мэт зүйлс энэхүү салбарын нэгэн хэсэг байдаг.  Уншигчиддаа зориулж мэргэжлийн бус энгийн үг хэллэг хэрэглэе.

 

Дотор агаарын чанар (IAQ – Indoor Air Quality) гэдэг нь барилга доторх агаарын чанартай холбоотой юм.  Өөр үгээр хэлбэл барилгын доторх оршин суугчдын эрүүл мэнд ба тав тухтай байдалтай холбоотой юм.  Мэдээж нүүрс төрөгчийн дутуу исэл, тоосонцор, бактерууд дотор агаарын чанарт нөлөөлдөг.  Харин агаар сэлгэлтээр эдгээр нөлөөг багасгаж агаарын чанарыг сайжруулна.

 

Сэрүүн ХХК-ийн үйл ажиллагааны тухай

Сэрүүн ХХК нь 1991 онд байгуулагдсан. Бид 2002 онд, монголын зах зээлд ахуйн ба системийн эйркондишнүүдийг анх нэвтрүүлсэн. 2003 онд, агааржуулалтын тоног төхөөрөмжүүд болох чиллер, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд мөн сэнснүүдийг борлуулах ба суурилуулж эхэлсэн. 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн иж бүрэн барилгын зураг төсөл гаргах Тусгай зөвшөөрөл-тэй салбар компаниа байгуулсан.

Дэлхийн алдартай брэндүүд болох АНУ-ын Carrier, Польшийн VTS VENTUS, Шведийн Ostberg, Toshiba, Daikin, LG зэрэг брэндийн гэр ахуйн, системийн, техникийн зориулалттай эйркондишнуудыг үйлдвэрээс нь хямд, хурдан шуурхай нийлүүлж, угсарч суурилуулдаг.

 

Сэрүүн ХХК бол халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн инженерчлэл, хангамж, үйлдвэрлэл, угсралтыг нэгтгэж, төсөл ажлын зардал болон ажлын гүйцэтгэлийн хувьд хамгийн оновчтой шийдэлтэй, үйлчлүүлэгч харилцагчийн сэтгэл ханамжид хамгийн нэг дүгээрт анхааран ажилласаар байна.

 

 

• АНУ-ын Carrier брэндийн агаар боловсруулах төхөөрөмж, хөргөлтийн чиллер, фэнкойл, эйркондишн, халаалтын эйркондишн, хийн зуух
 • Польш улсын VTS брэндийн агаар боловсруулах төхөөрөмж, дулаан хөшиг, усан агаар халаагч
• Солонгос улсын LG брэндийн системийн эйркондишн,
• Герман улсын Bitzer фреонон хөргөлтийн систем
• Япон улсын  Daikin брэндийн серверийн эйркондишн

• Дани улсын Danfoss брэндийн ялтсан дулаан солилцуур, удирдлагын самбар, төрөл бүрийн хаалтууд

Grundfos брэндийн насосууд,гэх мэт тоног төхөөрөмжүүдийг

Шведийн Ostberg-ийн АHU, хоолойн  сэнс, хүрдэн дулаан солилцуур зэрэг тоног төхөөрөмжүүдийг

Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. Эдгээр компаниуд нь Дэлхийн халаалт, хөргөлт, агааржуулалтын системийн шинэчлэлт, дэвшилтийн чиг хандлагыг тодорхойлдог. Үүгээрээ бид хэрэглэгч нартаа хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн, эрчим хүчний хэмнэлттэй.

 

 

Carrier

Carrier гэдэг хүн бол air conditioning-ын эцэг гэж нэрлэгдэж нэрээ үлдээсэн нэгэн.  1902 он бидний өнөөдрийн хэрэглэж байгаа air conditioning-ыг зохион бүтээсэн.   Carrier компани нь зөвхөн мундаг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй.  Тэднийг зохион бүтээж патентыг нь эзэмшихийг зах зээлд гарахаас нь өмнө шалгаж туршдаг юм.  Энэ бүгд АНУ-ын Нью Иоркд байрлах лабораториос эхэлдэг.Технологийн шинэчилэл бол Carrier компанийн гени-д нь байгаа.  100 гаруй жилийн өмнөх шинэчлэл хийх санаа нь өнөөдөр ч гэсэн шинэ санаа, шинэ зохион бүтээл, шинэ патентуудаар үргэлжилсээр байна.  Carrier-ын толгой компани UTC групп судалгаа, хөгжилдөө (R&D) 1жилд 4 тэр бум доллар зориулдаг.Carrier-ийн толгой комданиудад харьяалагддаг бусад компаниуд нь гэвэл онгоцны мотор, цэргийн болон иргэний нисэх онгоц, хиймэл дагуул болон сансарын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд байдаг юм. 

 

 






Categories

Art Bisness Sport Top Health

Latest posts

02.12.2017
IMAX

Аварга том мэдрэмж нээгдэ...

02.12.2017
Хөгжлийг тодорхойлогч

Салбартаа тэргүүлэгч т...

02.12.2017
Агааржуулалт

Агааржуулалт, эйрконди...