Х эрэгжүүлж буй томоохон төслүүдийнх нь хүрээнд авч үзвэл дотоодын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг “Сэрүүн” компани 1991 онд буюу энэ салбарын ач холбогдлыг хүмүүс төдийлэн ойлгож эхлээгүй тэр л үед “Сэрүүн хоршоо” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр тэд Монголд салбарынхаа анхдагчид болсон билээ. Тухайн үеэс өнөөг хүртэлх салбарынхаа хөгжлийг “Сэрүүн”- ийнхэн үсрэнгүй гэх үгээр тодорхойлж байна. Тус салбар үсрэнгүй хөгжихөд тэдний хувь нэмэр, оролцоо их байсан нь мэдээж. “Сэрүүн” компани дэлхийд тэргүүлэгч Carrier, Daikin, VTS, Ostberg, LG, Toshiba, Haier зэрэг брэндийн оффис, гэр ахуйн, худалдаа үйлчилгээ, аж ахуйн болон дата серверийн зориулалттай агааржуулалтын тоног төхөөрөмжийг хямд, хурдан шуурхай нийлүүлж, угсарч суурилуулдаг.

Тухайлбал, АНУ-ын Carrier болон Японы Daikin брэндийн агаар боловсруулах төхөөрөмж, хөргөлтийн чиллер, фэнкойл, эйркондишн, халаалтын эйркондишн, хийн зуух, Польшийн VTS брэндийн агаар боловсруулах төхөөрөмж, дулаан хөшиг, усан агаар халаагч, Солонгосын LG брэндийн системийн эйркондишн зэрэг олон төрлийн тоног төхөөрөмжийг Монгол Улсын зах зээлд нийлүүлж буй.

АНУ-ын Carrier салбартаа тэргүүлж, Daikin брэнд дэлхийд эйркондишнийн борлуулалтаараа жил бүр өнгөлдөг бол Польшийн VTS дээд зэргийн чанартайгаас гадна тун боломжийн үнийг санал болгодог ба -40 хэмийн хүйтэнд ч ажиллах чадвартайгаараа Монголын эрс тэс цаг агаарт тохирдог гэх зэргээр брэнд бүр өөр өөрийн онцлогтой.

Эдгээр брэнд халаалт, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжөөрөө дэлхийд анхдагчид төдийгүй шинийг зохион бүтээж, чанарыг мэдрүүлэн, салбарынхаа чиг хандлагыг тодорхойлогч шилдгүүд юм. “Олон улсын төслүүдэд бид Carrier, Toshiba, Daikin, VTS, LG, Ostberg брэндийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Харин арай хямд бүтээгдэхүүн сонирхож буй хэрэглэгчдэд манай компани БНХАУ-ын шилдэг брэнд Haier-ийг санал болгодог” хэмээн “Сэрүүн” компанийн гүйцэтгэх захирал О.Халиун ярьж байна.

ЯМАР Ч ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СОНИРХОЛД НИЙЦСЭН ТӨРӨЛ БҮРИЙН АГААРЖУУЛАЛТ, ЭЙРКОНДИШН, ХАЛААЛТ, ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТЭД САНАЛ БОЛГОЖ ЧАДДАГ.

Тэд Монголын зах зээлд ахуйн ба системийн эйркондишнүүдийг 2002 онд анх нэвтрүүлжээ. Үүнээс жилийн дараа агааржуулалтын тоног төхөөрөмжүүд болох чиллер, агаар сэлгэлтийн төхөөрөмж, сэнс борлуулахын зэрэгцээ мөн суурилуулах болов. Харин 2008 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, иж бүрэн барилгын агааржуулалт, хөргөлт, халаалтын төсөл дээр ажиллаж иржээ. Мөн “Сэрүүн” компани хөөсөнцөр, хавтангийн үйлдвэрлэл, агааржуулалтын гөлмөн төмрөн хоолойг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна эйркондишны засвар үйлчилгээний “Сэрүүн сервис”, хүнсний хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Сэрүүн хөргөлт” зэрэг охин компанитай.

Агаар сэлгэлт, хөргөлтийн системийг оновчтой шийдсэнээр эрчим хүчинд хэмнэлттэй төдийгүй ашиглалтын зардал буурдгаас гадна байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг зэргээрээ барилга байгууламжийн хувьд хамгийн чухал бүрэлдэхүүн юм.

 

Тийм ч учраас “Сэрүүн” компани харилцагчдадаа агааржуулалтын инженерчлэлийн зөвлөгөө өгч, ханган нийлүүлэгчтэйгээ хамтран зөв шийдэл, гаргалгааг боловсруулан тав тух хангах, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй төслийг хэрэгжүүлэхээр зорин ажилладагаа тус компанийн гүйцэтгэх захирал О.Халиун тодотгов. “Сэрүүн” компанийн хамт олон “Интермед” эмнэлэг, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, JICA-ийн хөрөнгө оруулалт бүхий анагаах ухааны сургууль, эмнэлэг, Оюутолгойн далд уурхай, “Zaisan Square”, “ICC” тауэр, “Naran Mall”, “Naran Plaza”, “Hard Rock”, “Royal Garden”, “Арвайн үндэс” компанийн үйлдвэр, “Бишрэлт” зочид буудал, “Говь” цогцолбор, “Shangri-La Mall” дахь дэлгүүрүүд, Өргөө IMAX болон тус кино театрын Эрдэнэт дэх салбар зэрэг томоохон төслийн халаалт, агааржуулалт, хөргөлтийн системийг бүрэн хариуцан ажиллажээ.

Одоо тэд “Zaisan Hill” цогцолбор болон “Монполимет”, “Suruga”, “Бишрэлт“, “Түшиг”, “Хурд” группын барилга, “Монос” группын эмийн үйлдвэрийн төслүүдэд төвлөрөн ажиллаж буй. Томоохон төслийн багийнхан дэлхийд тэргүүлэгч брэндийг л сонгодог гэдэг нь эндээс харагдана. Carrier, Daikin, Toshiba, LG, Ostberg брэндийн төлөөлөгчид жилд 2-3 удаа Монголд хүрэлцэн ирж, сургалт зохион байгуулдаг. Эдгээр сургалт сонирхсон хүн бүрт нээлттэй гэдгийг О.Халиун онцолж байна. Тэрбээр уг салбарт ажиллаж буй хүний хувьд ирээдүйд хөрсний бохирдол, агаарын чанарын асуудлыг шийдэх томоохон төсөл дээр ажиллах хүсэлтэй нэгэн. Гэхдээ О.Халиун одоо ч хийж буй ажлаараа дамжуулан хүмүүст, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлж, салбарынхаа хөгжлийг тодорхойлсоор байгаа билээ.

 

 






Categories

Art Bisness Sport Top Health

Latest posts

02.12.2017
IMAX

Аварга том мэдрэмж нээгдэ...

02.12.2017
Хөгжлийг тодорхойлогч

Салбартаа тэргүүлэгч т...

02.12.2017
Агааржуулалт

Агааржуулалт, эйрконди...