Шинэ мэдээ

Монгол улсад анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн эмнэлэг баригдлаа. Энэ бол Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлалтай International Medical Center буюу Олон Улсын Эмнэлэг. Тус эмнэлэгийн төсөлд манай компани хөргөлт, агааржуулалтын систем ба түүний автоматжуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Эмнэлэг гэдэг нь онцгой объект бөгөөд ариун цэврийн шаардлага өндөр тавигддаг. Үүнтэй холбогдуулан уг барилга нь Монголын хуурай тоостой орчноос бүрэн хамгаалагдсан буюу онгойдог цонхгүйгээр шийдэгдсэн. Иймд агааржуулалтын систем нь тус барилгын гол хөдлөх хүч болж байгаа бөгөөд агаарын зардал нь 93,240 м3/ц бүхий өндөр хүчин чадалтай.

Эрхэм зорилго

Бид хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн технологийн дэвшлийг Монгол улсынхаа зах зээлд өргөнөөр нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгаль орчин хүний биед хор нөлөөгүй, үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэхийг зорин ажиллах нь эрхэм зорилго мөн.

Видео

Онлайн туслах

Facebook

Home Бүтээгдэхүүн Сэнс, HRV, ба Агаар цэвэршүүлэгч
Сэнс, HRV, ба Агаар цэвэршүүлэгч
Ostberg Сэнс

Дугуй холболттой - CK 220В 60Гц /14төрөл/

  • CK 220В 60Гц загвар нь төвөөс зугтах хүчний хоолойн сэнсэнд залгагдсан өндөр хүчин чадалтай ба маш сайн зөв ажиллагаатай. Од хэлбэрийн шулуун сэнс нь нягт жижиг тул суурилуулахад маш хялбар байдаг. Энэ
  • Сэнснүүдийн СК загвар нь цайрдсан ган төмөр буюу чийгэнд тэсвэртэй байхаар үйлдвэрлэгдсэн. Хоолойн системд суурилуулсан үед, чийгтэй буюу нойтон орчинд хэвийн ажиллах нь IP44-р батлагдсан.
  • Сэнсний хурдыг хүчдэлийн вариацийн тохируулгаар удирдаж болдог. Цөөн тооны сэнснүүдийг нийлүүлэн нэг удирдлагад холбосоноор хяналтын бүрэн хүчин чадлаар хангаж чадах ч энэ нь давуу тал биш юм.
  • Моторуудын гадна ротор нь асинхрон роторын төрөл.

Шулуун холболттой – RK /24 төрөл/

  • Шулуун урсгалтай, төвөөс зугтах хүчний хоолойн сэнсний RK загвар нь шулуун хоолойд зориулагдсан. Нягт, өндөр хүчин чадалтай сэнснүүд нам ажиллагаатай ба ямарч зайнд тохирно.
  • RK сэнснүүд нь өндөр даралттай ба урт хоолойнд тохирохоор хийгдсэн. Сэнснүүдийн нугардаггүй ир нь цайрдсан ган төмрөөр хийгдсэн. Тэдгээр нь чийгийн хамгаалалттай мөн гадна орчинд хэрэглэх нь батлагдсан.
  • Моторууд нь засвар үйлчилгээ хийхэд чөлөөтэй, дулааны контактаар хэт халахаас хамгаалагдсан. Хүрднүүдийг цэвэрлэх шаардлага ховорхон гардаг. Бүх сэнснүүд нь бүрэн цахилгааны холболтоор хангагдсан ба хайрцагандаа битүүмжлэгдсэн байдаг.

Дээврийн сэнс - TKV/TKH /24 төрөл/

  • Ostberg-ийн шинэ, ер бусын мөн патентчлагдаж буй дээврийн сэнсийг та хялбарханаар хөндлөн ба босоо аль ч байрлалаар өөрчилж болно. Цэвэрлэгээ ба засварлахад адилхан амархан.
  • Тэдгээрийг өмнөх загваруудтай нь харьцуулахад агаарын зарцуулалт өндөр, дуу чимээний түвшин нь буурсан байна.
 
HRV – Heating Reclaim Ventilation / daikin /
  • Хөргөлтийн ачааллыг барагцаалбал 31%-иар нэмэгдүүлсэн.

  • Стандарт ажиллагааны температур -15 – 50 CDB.

  • Өндөр багатай таазанд ч хялбархан суурилагдана.

  • Шөнийн цагаар хөргөх ажиллагаа үнэгүй.

  • Эйркондишний ажиллагааг хаах боломжтой.
 
Агаар цэвэршүүлэгч

Агаар цэвэршүүлэгч

 


Мэдээ мэдээлэл

Carrier компани нь инженер дизайнеруудад зориулан олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг хөргөлтийн ачаалал тооцооны программ болох HAP программыг бүтээсэн юм. Уг программ нь өнөөдөр барууны орнуудын зургийн инженер дизайнаруудын өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл болсон. HAP программ нь ASHRAE буюу Америкийн халаалт хөргөлт эйркондиционерийн инженерүүдийн нийгэмлэгийн хөргөлтийн ачаалал тооцоолох аргачлалын үндэслэл дээр тооцоо хийдэг.

дэлгэрэнгүй

Cool Industry

Манай үйлдвэр нь барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон технологиудыг ашиглаж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн барихаар инженерийн шинэ шийдэл бүхий хөөсөнцрийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа.

  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон 15 – 42 кг/м3 нягтаршилтай, 1 – 6 м урттай, 60 см зузаантай, 1.23 м өргөнтэй хөөсөнцөр хавтан үйлдвэрлэн захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсэж өгнө...

дэлгэрэнгүй

Seruun Architects

Манай компани нь энэ оноос эхлэн Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 1.2.3 заалт буюу 1-16 давхар барилга байгууламжын барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл гаргах эрх бүхий салбараа байгуулсан. Тухайн салбар нь туршлагатай архитекторуудтай, шилдэг менежменттэйгээр ажлаа гүйцэтгэдэг бие даасан салбар юм.

 

дэлгэрэнгүй

Халаалт, хөргөлт, агааржуулалт

Та худалдааны төв, оффисийн барилга эсвэл үйлдвэр барих гэж байгаа эсвэл тэдгээрийнхээ агааржуулалтыг сэргээн засварлах гэж байгаа бол Carrier брэндийн шингэн чиллер/ дулааны насос, фэнкойл, AHU зэргээс хамгийн зөв тохирох шийдлийг нь танд манай инженерүүд санал болгох болно.
Манай брэндийн бүтээгдэхүүнүүд өнөөдрийн HVAC - ийн зах зээлд байгаа хамгийн найдвартай, уян хатан ба экологид ээлтэй зэрэг гидроник системүүдийг багтаасан.
Серверийн, Системийн болон ахуйн эйркондишнүүдийн төгс шийдэл, төгс брэндүүдийг бид мөн танд санал болгож байна.

дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх © 2017 Seruun Service. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.