Шинэ мэдээ

Монгол улсад анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн эмнэлэг баригдлаа. Энэ бол Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлалтай International Medical Center буюу Олон Улсын Эмнэлэг. Тус эмнэлэгийн төсөлд манай компани хөргөлт, агааржуулалтын систем ба түүний автоматжуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Эмнэлэг гэдэг нь онцгой объект бөгөөд ариун цэврийн шаардлага өндөр тавигддаг. Үүнтэй холбогдуулан уг барилга нь Монголын хуурай тоостой орчноос бүрэн хамгаалагдсан буюу онгойдог цонхгүйгээр шийдэгдсэн. Иймд агааржуулалтын систем нь тус барилгын гол хөдлөх хүч болж байгаа бөгөөд агаарын зардал нь 93,240 м3/ц бүхий өндөр хүчин чадалтай.

Эрхэм зорилго

Бид хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн технологийн дэвшлийг Монгол улсынхаа зах зээлд өргөнөөр нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгаль орчин хүний биед хор нөлөөгүй, үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэхийг зорин ажиллах нь эрхэм зорилго мөн.

Видео

Онлайн туслах

Facebook

Фенкойл
42DW Horizontal Ducted Fan Coil Unit

Давуу тал:

  • 6 өөр хэмжээтэй, агаарын урсгал – 220-726 l/s, хөргөх хүчин чадал – 4.4 – 11.7 кВ, халаах хүчин чадал – 6.5 – 19.8 кВ
  • Өндөр даралтын төвөөс зугтах хүчний сэнс
  • Хамгийн жижиг нь V хэлбэрийн ороомогтой, 285мм өндөртэй байна
  • 1-4 хүртэл хурдтай мотор
  • Хөнгөн аж үйлдвэрлэл болон орон сууцанд илүү тохиромжтой.

Нэмэлт хэрэгсэл:

  • 2 эсвэл 4 тал руу үлээх хоолойнуудтай
  • Өндөр үзүүлэлттэй шүүлтүүр
  • Стандарт удирдлагууд
    • Цахилгаан термостат
    • HDB удирдлага
    • NTC  харилцааны удирдлага
 
42GW Cassette Fan Coil Unit

Давуу тал:

  • 6 өөр хэмжээтэй, агаарын урсгал – 100-470 l/s, хөргөх хүчин чадал – 1,5–10 кВ, халаах хүчин чадал – 1,2–12 кВ.
  • 298мм өндөртэй төхөөрөмж нь хөнгөхөн бас суурилуулахад хялбар.
  • Цэвэр агаар соруулах нөөц
  • Далавчин хэлбэрийн иртэй төвөөс зугтах хүчний сэнс нь дуу чимээ багатай гэдэг нь батлагдсан.

Нэмэлт хэрэгсэл:

  • 2 эсвэл 4 тал руу үлээх хоолойнуудтай
  • Торонд хэт улаан туяа хүлээн авагч байрлуулсан
  • Механикжсан жалюзан хөшиг
  • Агаар гадагшлахаас сэргийлсэн хэрэгсэл
  • Стандарт удирдлагууд
    • Цахилгаан термостат
    • HDB удирдлага
    • NTC  харилцааны удирдлага

Бүтээгднхүүний зураг

 

Мэдээ мэдээлэл

Carrier компани нь инженер дизайнеруудад зориулан олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг хөргөлтийн ачаалал тооцооны программ болох HAP программыг бүтээсэн юм. Уг программ нь өнөөдөр барууны орнуудын зургийн инженер дизайнаруудын өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл болсон. HAP программ нь ASHRAE буюу Америкийн халаалт хөргөлт эйркондиционерийн инженерүүдийн нийгэмлэгийн хөргөлтийн ачаалал тооцоолох аргачлалын үндэслэл дээр тооцоо хийдэг.

дэлгэрэнгүй

Cool Industry

Манай үйлдвэр нь барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон технологиудыг ашиглаж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн барихаар инженерийн шинэ шийдэл бүхий хөөсөнцрийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа.

  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон 15 – 42 кг/м3 нягтаршилтай, 1 – 6 м урттай, 60 см зузаантай, 1.23 м өргөнтэй хөөсөнцөр хавтан үйлдвэрлэн захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсэж өгнө...

дэлгэрэнгүй

Seruun Architects

Манай компани нь энэ оноос эхлэн Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 1.2.3 заалт буюу 1-16 давхар барилга байгууламжын барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл гаргах эрх бүхий салбараа байгуулсан. Тухайн салбар нь туршлагатай архитекторуудтай, шилдэг менежменттэйгээр ажлаа гүйцэтгэдэг бие даасан салбар юм.

 

дэлгэрэнгүй

Халаалт, хөргөлт, агааржуулалт

Та худалдааны төв, оффисийн барилга эсвэл үйлдвэр барих гэж байгаа эсвэл тэдгээрийнхээ агааржуулалтыг сэргээн засварлах гэж байгаа бол Carrier брэндийн шингэн чиллер/ дулааны насос, фэнкойл, AHU зэргээс хамгийн зөв тохирох шийдлийг нь танд манай инженерүүд санал болгох болно.
Манай брэндийн бүтээгдэхүүнүүд өнөөдрийн HVAC - ийн зах зээлд байгаа хамгийн найдвартай, уян хатан ба экологид ээлтэй зэрэг гидроник системүүдийг багтаасан.
Серверийн, Системийн болон ахуйн эйркондишнүүдийн төгс шийдэл, төгс брэндүүдийг бид мөн танд санал болгож байна.

дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх © 2017 Seruun Service. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.