Шинэ мэдээ

Монгол улсад анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн эмнэлэг баригдлаа. Энэ бол Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлалтай International Medical Center буюу Олон Улсын Эмнэлэг. Тус эмнэлэгийн төсөлд манай компани хөргөлт, агааржуулалтын систем ба түүний автоматжуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Эмнэлэг гэдэг нь онцгой объект бөгөөд ариун цэврийн шаардлага өндөр тавигддаг. Үүнтэй холбогдуулан уг барилга нь Монголын хуурай тоостой орчноос бүрэн хамгаалагдсан буюу онгойдог цонхгүйгээр шийдэгдсэн. Иймд агааржуулалтын систем нь тус барилгын гол хөдлөх хүч болж байгаа бөгөөд агаарын зардал нь 93,240 м3/ц бүхий өндөр хүчин чадалтай.

Эрхэм зорилго

Бид хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн технологийн дэвшлийг Монгол улсынхаа зах зээлд өргөнөөр нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгаль орчин хүний биед хор нөлөөгүй, үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэхийг зорин ажиллах нь эрхэм зорилго мөн.

Видео

Онлайн туслах

Facebook

Home Бидний тухай Захирлын мэндчилгээ
Захирлын мэндчилгээ

Бидний үйл ажиллагааг сонирхон манай сайтаар зочилж буй оюунлаг хүмүүн таны энэ өдрийн амгаланг айлтгая.

 

Манай хамт олон “Хөргөлт, агааржуулалт, салхивчийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт”-ын чиглэлээр 20 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид түүнчлэн гадаадаас оруулж ирэх импортын бүтээгдэхүүний тоо хэмжээг өчүүхэн боловч багасгах үүднээс зарим нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа.

Мөн өдөр ирэх тусам өөрчлөгдөн хувьсч буй хүмүүсийн ая тухтай байх хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс байнгын эрэл хайгуул хийн дэлхийн алдартай брэндүүд болох VTS VENTUS, Carrier, Toshiba, Daikin, LG зэрэг брэндийн гэр ахуйн, системийн, техникийн зориулалттай эйркондишнуудыг үйлдвэрээс нь хямд, хурдан шуурхай нийлүүлж, угсарч суурилуулдаг.
Та бүхэн манай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж амьдрал ахуй, бизнес хийх орчноо ая тухтай байлгах үүднээс биднийг сонгож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Хүндэтгэсэн,
Ерөнхий Захирал Д.Энх-эрдэнэ

 

Мэдээ мэдээлэл

Carrier компани нь инженер дизайнеруудад зориулан олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг хөргөлтийн ачаалал тооцооны программ болох HAP программыг бүтээсэн юм. Уг программ нь өнөөдөр барууны орнуудын зургийн инженер дизайнаруудын өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл болсон. HAP программ нь ASHRAE буюу Америкийн халаалт хөргөлт эйркондиционерийн инженерүүдийн нийгэмлэгийн хөргөлтийн ачаалал тооцоолох аргачлалын үндэслэл дээр тооцоо хийдэг.

дэлгэрэнгүй

Cool Industry

Манай үйлдвэр нь барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон технологиудыг ашиглаж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн барихаар инженерийн шинэ шийдэл бүхий хөөсөнцрийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа.

  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон 15 – 42 кг/м3 нягтаршилтай, 1 – 6 м урттай, 60 см зузаантай, 1.23 м өргөнтэй хөөсөнцөр хавтан үйлдвэрлэн захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсэж өгнө...

дэлгэрэнгүй

Seruun Architects

Манай компани нь энэ оноос эхлэн Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 1.2.3 заалт буюу 1-16 давхар барилга байгууламжын барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл гаргах эрх бүхий салбараа байгуулсан. Тухайн салбар нь туршлагатай архитекторуудтай, шилдэг менежменттэйгээр ажлаа гүйцэтгэдэг бие даасан салбар юм.

 

дэлгэрэнгүй

Халаалт, хөргөлт, агааржуулалт

Та худалдааны төв, оффисийн барилга эсвэл үйлдвэр барих гэж байгаа эсвэл тэдгээрийнхээ агааржуулалтыг сэргээн засварлах гэж байгаа бол Carrier брэндийн шингэн чиллер/ дулааны насос, фэнкойл, AHU зэргээс хамгийн зөв тохирох шийдлийг нь танд манай инженерүүд санал болгох болно.
Манай брэндийн бүтээгдэхүүнүүд өнөөдрийн HVAC - ийн зах зээлд байгаа хамгийн найдвартай, уян хатан ба экологид ээлтэй зэрэг гидроник системүүдийг багтаасан.
Серверийн, Системийн болон ахуйн эйркондишнүүдийн төгс шийдэл, төгс брэндүүдийг бид мөн танд санал болгож байна.

дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх © 2017 Seruun Service. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.