Шинэ мэдээ

Монгол улсад анх удаа дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн эмнэлэг баригдлаа. Энэ бол Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлалтай International Medical Center буюу Олон Улсын Эмнэлэг. Тус эмнэлэгийн төсөлд манай компани хөргөлт, агааржуулалтын систем ба түүний автоматжуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Эмнэлэг гэдэг нь онцгой объект бөгөөд ариун цэврийн шаардлага өндөр тавигддаг. Үүнтэй холбогдуулан уг барилга нь Монголын хуурай тоостой орчноос бүрэн хамгаалагдсан буюу онгойдог цонхгүйгээр шийдэгдсэн. Иймд агааржуулалтын систем нь тус барилгын гол хөдлөх хүч болж байгаа бөгөөд агаарын зардал нь 93,240 м3/ц бүхий өндөр хүчин чадалтай.

Эрхэм зорилго

Бид хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн технологийн дэвшлийг Монгол улсынхаа зах зээлд өргөнөөр нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, байгаль орчин хүний биед хор нөлөөгүй, үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй технологийн сонголтыг хийж инженер техникийн ажилтнуудын урам зориг, өндөр ур чадварыг дэмжин салбарынхаа үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэхийг зорин ажиллах нь эрхэм зорилго мөн.

Видео

Онлайн туслах

Facebook

39SQ Air Handling Unit

Агаарын урсгал:  2000 – 140,000 CMH

Давуу тал:

  • EUROVENT сертификаттай бүтээгдэхүүн
  • Clean Concept“ загвар нь хялбархан цэвэрлэгээ болон агаарын чанарыг сайжруулахад зориулж дотоод гадаргууг тэгш болгосон.
  • Давхар болон дан холих секц
  • G4  эсвэл F7 ууттай шүүлтүүртэй
  • Халуун усны ороомгон эсвэл цахилгаан халаагууртай
  • Дулаан тусгаарлалт ба дуу чимээ багасгах зорилготой 60мм-н давхар бүтэцтэй

Нэмэлт хэрэгсэл

  • Дулаан болон хөргөх ороомгийн хооронд хяналтын секцтэй
  • Дифференциал даралтын манометр
  • Хаалганы хамгаалалтын тор
  • Нэгдмэл салгах унтраалгатай хувьсах хурдны жолоодлого

 

Бүтээгдэхүүний зураг

Агаарын урсгал: 2000 – 130,000 CMH

Давуу тал:

  • EUROVENT сертификаттай бүтээгдэхүүн
  • Өндөр үр ашигтай сэнс
  • Шүүлтүүрүүд нь хялбархан салдаг
  • Бүх төрлийн чийгшүүлэлтийн систем багтаасан
  • 100% ган төмөр

Нэмэлт хэрэгсэл

  • Стандарт нэмэлт хэрэгсэлүүдийн өргөн сонголт
  • Гаднах агаар сорох хоолой болон шүүлтүүр PVC дулаалгатай, 316L ган төмрөн усны тосгууртай

 

Бүтээгдэхүүний зураг

 

Мэдээ мэдээлэл

Carrier компани нь инженер дизайнеруудад зориулан олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг хөргөлтийн ачаалал тооцооны программ болох HAP программыг бүтээсэн юм. Уг программ нь өнөөдөр барууны орнуудын зургийн инженер дизайнаруудын өдөр тутмын ажлын салшгүй хэрэгсэл болсон. HAP программ нь ASHRAE буюу Америкийн халаалт хөргөлт эйркондиционерийн инженерүүдийн нийгэмлэгийн хөргөлтийн ачаалал тооцоолох аргачлалын үндэслэл дээр тооцоо хийдэг.

дэлгэрэнгүй

Cool Industry

Манай үйлдвэр нь барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон технологиудыг ашиглаж, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн барихаар инженерийн шинэ шийдэл бүхий хөөсөнцрийн үйлдвэрээ ашиглалтанд орууллаа.

  • Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон 15 – 42 кг/м3 нягтаршилтай, 1 – 6 м урттай, 60 см зузаантай, 1.23 м өргөнтэй хөөсөнцөр хавтан үйлдвэрлэн захиалагчийн хүссэн хэмжээгээр зүсэж өгнө...

дэлгэрэнгүй

Seruun Architects

Манай компани нь энэ оноос эхлэн Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 1.2.3 заалт буюу 1-16 давхар барилга байгууламжын барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл гаргах эрх бүхий салбараа байгуулсан. Тухайн салбар нь туршлагатай архитекторуудтай, шилдэг менежменттэйгээр ажлаа гүйцэтгэдэг бие даасан салбар юм.

 

дэлгэрэнгүй

Халаалт, хөргөлт, агааржуулалт

Та худалдааны төв, оффисийн барилга эсвэл үйлдвэр барих гэж байгаа эсвэл тэдгээрийнхээ агааржуулалтыг сэргээн засварлах гэж байгаа бол Carrier брэндийн шингэн чиллер/ дулааны насос, фэнкойл, AHU зэргээс хамгийн зөв тохирох шийдлийг нь танд манай инженерүүд санал болгох болно.
Манай брэндийн бүтээгдэхүүнүүд өнөөдрийн HVAC - ийн зах зээлд байгаа хамгийн найдвартай, уян хатан ба экологид ээлтэй зэрэг гидроник системүүдийг багтаасан.
Серверийн, Системийн болон ахуйн эйркондишнүүдийн төгс шийдэл, төгс брэндүүдийг бид мөн танд санал болгож байна.

дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх © 2017 Seruun Service. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.